Амралтын өдөр цасан шуурга шуурахыг анхаарууллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 27 ・ 1

Ойрын өдрүүдэд цаг агаар харьцангуй тогтвортой байсан ч ирэх хэд хоногт огцом хүйтэрч, агаар муудах тул Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Нэгдүгээр сарын 28, 29-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж тус газраас онцгойлон анхаарууллаа.

1-р сарын 28-нд буюу нөгөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нэгдүгээр сарын 28-нд нутгийн зүүн хагаст,  29-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус хүрнэ. 

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус байх аж. 

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр энэ өдрүүдэд шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Иймд цас, шуурганд зам, даваа хаагдах, харагдац муудах, осгох хөлдөх цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг анхаарууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: