Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 28
・ 1

"Боож үхлээ" утааны эсрэг жагсаал эхэллээ. Энэхүү жагсаалд урлагийнхан нэгдэж ая дуугаа өргөх юм байна. Тодруулбал, хөгжмийн зохиолч Л.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болжээ.
Түүнчлэн Б.Батчулуун, Л.Чинбат нар Утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байсныгаа хурдасгаж өнөөдөр болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийх юм байна. Одоогоор жагсаал эхэлсэн бөгөөд иргэд цуглацгааж байна. Жагсаалыг сэтгүүлч Алтантүрүү хөтлөн явуулах юм.


Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.