Зөвхөн гэр бүлээ тэтгэсэн ерөнхий сайд асан

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 28 ・ 16

АН-ын даргад нэр дэвшиж буй алдарт Н.Алтанхуяг шалгагдсаар байна. АТГ түүнийг мөрдөн байцаалтад саад учруулсан гэж хүртэл буруутгаад эхэлчихлээ. Тодруулбал түүнийг мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч бусдад буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл гэжээ.

Н.Алтанхуягийн шалгагдах болсон шалтгаанаас дурдвал түүний  дүү Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг хууль бус тендерийн хэрэгт сэжигтнээр татсан. Уг хэрэгт авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг ажээ.

Тиймээс дээрх мөнгөтэй холбогдуулан Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарын зэрэг хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Ц.Насанбатын нөхөр нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүү, харин Н.Наранцэцэг нь түүний төрсөн дүү ажээ.

Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж, шүүх гэм бурууг нь тогтоосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгыг  “Багануур” ХК-тай нүүрс худалдах гэрээтэй холбогдуулан шалгах болсон байдаг. , худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан “MGL SB”, “MGL SBD” ХХК-ий хэргийг  

2012 онд БСШУЯ-наас зарласан,Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт “Алтан тэнгэр”, “Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарчээ. Энэ компаниуд бүгд Н.Алтанхуягийн эгч, ах дүү, туслахынх нь найзууд зэрэг хүмүүсийнх байсан аж. Тиймээс Н.Алтанхуяг энэ мэт олон асуудалд орооцолдон шалгагдаж байгаа. Тэгэхээр түүнийг юу гэж ойлгох уу, улсын ажлыг хувийн өмч мэт үзжээ гэж хэлж болох нь уу. Гэтэл энэ хүн одоо намын даргад өрсөлдөөд явж байдаг. Улстөрийн том албан тушаалд очоод гэр бүлийнхээ төлө өажилладаг энэ мэт хүмүүсээс болж манай улс ядуу орны тоонд орж байна уу.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

16 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 30/

    okay

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 30/

    Хэнд ч хэрэггүй,зөвхөн нэгийгээ хорлох гэсэн,өөрийгөө ямар муухай сэтгэлтэй амьтан болохыг нийтэд тараасан ийм балай юм бичихээ боль,тийм сүрхий юм бол тэр үед нь хэлэж бичиж байхгүй яасан юм бэ?заавал нэр дэвшсэн санал авах үед ингэх нь өөдгүй хүний хорон санаа,хүний муу муухайг ухах дон шүгэлсэн н

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 29/

    Хүүе нөгөө БАТ-Үүл ийн хүүд нийслэл ямар тендерүүд өглөө. Үр дүн юу билээ.Хүүдээ оффшор данс нээсэн виз дээ. С.Баярын олон хаус офф данс Баярцогтын офф данс гээд барьцаад байвал олон юм байгаа байх даа.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 29/

    Бэрийнх нь дүү ч гэх шиг , Нэг муу гадна тохижилтын ажил юу базаах вэ. Ер нь сонгуультай холбоотойгоор Э тэргүүтэй том бүлгийн зохион байгуулж байгаа увайгүй үйлдэл гэж харагдаж байна.Алтангадасынхан ч өөдтэй амьтас биш. Гэхдээ ийм байж болохгүй шүү дээ.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 29/

    Улсаа идэж буй хуйвалдааны эсрэг.хулгайн эсрэг Алтанхуяг л чадна. Хоншоортой шүү дээ.дайснаа ч үнэлдэг хүн чанартай.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 29/

    Улсаа идэж буй хуйвалдааны эсрэг.хулгайн эсрэг Алтанхуяг л чадна. Хоншоортой шүү дээ.дайснаа ч үнэлдэг хүн чанартай.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 29/

    Энэ цаг үед Алтанхуяг тохирох хүн.бусад нь арай л бна.аялдан дагаад л алга болж юун ерөнхиилөгчиин.юун 2020 оны сонгууль.энэ удаа шууд ажиллах БЭЛЭН ХҮН алтанхуяг.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 29/

    Адгийн найзууд нь арааас нь хутгалж байгаа байдал.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 29/

    Араас чинь хутга шаах хүн дайсан МАН биш.арыг чинь хамгаалах АН чинь л байна.Эби г ялуулах гэж.намаа ялуулах гэж яаж явлаа...одоо эргээд тэд араас чинь.иим л байна даа.хүн гэж ер нь муухай адгиин амьтад юм.ямар байснаа ч мэддгүй.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 29/

    Буруутгах гээд байгаа хүмүүс өөрсдөө хар бол энэ хүн арай гэгээлэг сааралд уу юм даа.ажил хииж байгаа хүнд жижиг сажин алдаа гарна.тэрииг томруулах гэж мөн ч их үзэхиймаа.хэнииг ч ухсан энэ байтугай юм харин ч нэг гарж өгнө дөө.ер нь ухалцах цаг нь ирж...хүн үлдэх бол уу энэ улсад.АТГ г яам болгох х

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 29/

    Энэ жижигхэн улс ингэж бие биенээ үзэн ядах гэж дээ.гадныхны элэг доог л болох юм.юм үзсэн юм шиг эрхэмсэг хоншоортой байцгаалдаа...шудрага өрсөлдөөд нэг нь л удирдаг л даа. Бие биенээ хэмлэх ямар хэрэг байна.энэ хүн бусдыгаа бодвол арай монголжуу.ардаа бодсон.улсаа бодсон хүн.бусад нь хар бол энэ х

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 29/

    Яасан ч яадруу юм бичнэв.яасан ч жижигхэн юмаар энэ хүнийг харлуулах гэж оролднов дээчааваас.бусдийг нь хардаа.харьцуулдаа...жигнээд үз жишээд үздээ...иим яадарсан сэтгэхүйтэй юм бичих гэж...өөр юм олдохгүй....шудрага Нямдорж шударга Элбэг.шудрага МCS бүгд АКУЛ ТЕНДЭРЧИД байгаа биздээ. Юмыг дээрээс

    1
    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 29/

    altanhuyag uudgui novsh yumdaa

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 28/

    Алтанхуягийг муулагчид элбэгдоржийн шалны алчуурууд.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 28/

    Алтанхуягийн үйлдэл үйл ажиллагаа нь байцаах нь байтугай алсан ч багадахаар хэрэг хийсэн ичих булчирхайгүй нөхөр дөө

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 28/

    bolimoor ymdaa ene hvniig hudalaa vnen daramtlaad l bh ymdaa

    1
    Хариулах