Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 28
・ 8

Монголын үндэсний чөлөөт зурхайчдын холбооны тэргүүн М.Намсрай “Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2017 оны нэгдүгээр сарын 28-нд эхэлнэ”гэсэн. Учир нь “Хубилай хааны зарлигаар 1280 оны арванхоёрдугаар сарын 19-нд монгол түшмэдүүд цаг, улирлын судалгаа хийн эзэн хаандаа өргөн барьсан. Энэхүү судалгааны ажлыг Хубилай хаан “Цагийг мэдээлэх зурхай” хэмээн нэрлэснээр Монгол шар зурхай нь албан ёсоор Монголчуудын төрийн тоолол болсон байдаг. Үүнээс хойш Монголын гэх нэр нь гээгдэж, дэлхийн даяар “Дорнын зурхай” гэж нэрлэн өдгөө Япон, Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам зэрэг Азийн улсууд хэрэглэсээр байна" гэж тайлбарлаж байв. Ер нь Азийн улсууд өнөөдөр сар шинээ тэмдэглэж байгаа. Үүнийг дагадаг ёс заяигтай хүмүүс өнөөдөр шинэ сараа тэмдэглэж байна.
Гэхдээ манай улсын Хамба хэмээх хүний Түвдэд дэлгэрүүлсэн зурхайн тооллыг 1747 оноос хойш Манжийн хааны бодлогоор Төгсбуянт гэж нэрлэн Монголд нэвтрүүлсэн. Төгсбуянт зурхайд сар бүр билгийн тооллын өдөр нь тасардаг, давхарддагаас болж тэнгэрт харагдах сар, календарийн сар хоёр илт зөрдөг байна. Харин манай улсын нэгдсэн цагаан сар хоёрдугаар сарын 28-нд болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.