Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 30
・ 1

Нэгдүгээр сарын 30-31-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа хүйтний эрч суларна.
Нэгдүгээр сарын 30-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 24-29 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Хангайн уулархаг нутаг, Туул, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.