Насны хишиг олгох ахмадуудыг маргаашнаас бүртгэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 31 ・ 1

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлснээр 121 мянган ахмадад жилд нэг удаа "Насны хишиг"-ийг олгохоор болсон билээ.  Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон юм. “Насны хишиг” авах ахмадууд ирэх хоёрдугаар сарын 1-нээс иргэний үнэмлэхтэйгээ сум хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлэх боломжтой юм байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: