Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 01
・ 2
Энэ сарын 29-нд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Рояал Кастл хотхоны 12 давхраас 21 настай залуу унаж амиа алдсан хэрэг гарсан билээ. Тухайн үед 10-аад залуус мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байжээ. Тэдний дотор олны танил жүжигчний хүү болон улстөрийн нэр бүхий эрхэмийн хүүхдүүд байсан гэх мэдээлэл гарсан юм. Тэгвэл 12 давхараас унаж амиа алдсан нь жүжигчин Б.Баатархүүгийн хүү байжээ.
Хэрэг гарах үед түүнтэй хамт байсан 12 хүнийг сэжигтнээр татан байцааж байна. Тэднийг нэр нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүд байсан гэх мэдээлэл бий. Тэднээс шээс, цусны шинжилгээ авсан байна. Цагдаа нар хэргийн газраас мансууруулах бодисны уут, гаанс зэрэг эд зүйлсийг хураажээ. Талийгаачийн биед задлан шинжилгээ хийж байгаа учраас амиа хорлолт байв уу, гадны нөлөөтэй юу гэдгийг 14 хоногийн дараа тодоруулах аж. Талийгаачийн амиа алдсан байp нь УИХ-ын гишүүн асан Женко Х.Баттулгын хүүгийн байр байсан аж.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.