АН-ын бүлгийн шийдвэр АН-ын дүрэмд нийцэхгүй гэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 12

 

ardchilsan namaaaaaaa
 

АН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Байгаль, гишүүн Г.Лут-Очир, Т.Гантөмөр нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэдний мэдээллэснээр УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдаар Р.Амаржаргалын нэрийг тодруулсан нь АН-ын дүрмийн бус шийдвэр гаргасан гэв. АН-ын дүрэмд Ерөнхий сайд нь Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр санал болгож, ҮЗХ-нд оруулна гэсэн заалт байдаг аж. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэгт Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрх байхгүй гэв. 

Харин Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх бүрэн эрх нь намын даргад байдаг гэнэ. ҮЗХ-ны хурлаас УИХ дахь АН-ын бүлэгт Засгийн газрыг байгуулах асуудлаар УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх асуудлыг даалгаснаас бус Ерөнхий сайдын нэрийг тодруулах үүргийг өгөөгүй аж. ҮЗХ-оос гарсан тогтоолд ч Ерөнхий сайдыг тодруулах гэсэн үг ороогүй байтал үүнийг хэн нэгэн засч, нэмж оруулсан байна гэдгийг Хяналтын Ерөнхий хорооны гишүүд хэлж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж байгаа гэдгийг хэд хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Эх сурвалж: http://www.ontslokh.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх