Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 06
・ 1
Монгол орны ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зудын байдалтай байгаа энэ үед Монголбанкны ажилтан, албан хаагчид цалингаасаа хуримтлал үүсгэн, 46.8 сая төгрөгийг малчдад хандив тусламж болгон хүргүүлснийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд хүлээлгэн өглөө.
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр “Бичин жилийн зуд гэж олон түмний хэлж, ярьдгаар энэ жил амаргүй өвөл болж байгаа учир хүнд хэцүү үед малчдадаа сэтгэлийн болон эд материалын тусламж, дэмжлэг үзүүлэх нь хүний сайхан сэтгэлийн илэрхийлэл болов уу гэж бодож, Монголбанкны хамт олон цалингаасаа хуримтлал үүсгэн чин сэтгэлийн бэлэг болгон малчдадаа илгээж, бидний өчүүхэн сэтгэлийн дэм байгалийн шалгуурыг даван гарахад тус нэмэр болов уу гэж найдаж байна” гэв.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хөдөө орон нутагт өвөлжилт хүндрэлтэй байгааг дурдаад, Монголбанкны ажилтнуудын ирүүлсэн тусламжийг малчдад оновчтой хуваарилах зорилгоор Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан гэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.