Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 20
・ 1
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд хоёр удаа "Насны хишиг"-ийг олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ. Улмаар “Насны хишиг” авах хүсэлтэй ахмадуудын бүртгэлийг хийж эхэлсэн. Энэ хугацаа ирэх зургадугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Харин өнөөдрийн байдлаар “Насны хишиг”-ээ авахаар 103 мянган ахмад хүсэлтээ гаргажээ. Ахмадуудын насны хишигийг өнөөдрөөс олгоно гэж байсан боловч олгож эхлээгүй байна. Насны хишиг олгох банкуудаас лавлахад санхүүжилт орж ирээгүй хэзээ олгох нь тодорхойгүй байна гэж байна.
Г.Наран.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.