Дэлхий
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 22
Энэ сарын 13-нд нас барсан Ким Чен Намын шарилыг авахаар түүний хүү Ким Хан Соль Малайзид хүрэлцэн ирснийг Японы NHK телевиз мэдээлэв. Ким Хан Соль Малайзын нийслэлд мягмар гарагийн өглөө ирээд эцгийнх нь цогцос байгаа эмнэлэгээр оржээ. Тэр эцгийнхээ шарилыг танин баталгаажуулсан гэнэ. Хойд Солонгосын Элчин сайдын яам Ким Чен Намын шарилыг өгөхийг шаардаж байгаа ч түүнийг хамаатан саданд нь өгнө гэж Малайзын зүгээс мэдэгдсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.