Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 24
・ 11

Хөвсгөл аймгийн хойд болон баруун хойд талын зарим сумдаар цас зуд ихтэй байгаа тул малын хорогдол өдөр ирэх бүр нэмэгдсээр байгаа юм байна. Тухайлбал, тус аймгийн Цэцэрлэг сумын 4-р баг болох Уранхайрхан багийн Халзаны хөх толгойд өвөлжиж байгаа Д.Ёндонгийнх энэ өвөл 500 гаруй малаа зуданд хорогдуулжээ. Тэднийх нийт 700 гаруй бог малтай байсан ч одоогоор 200 малтай л үлдээд байгаа юм байна. Цаашид юу болох хэрхэн хаварыг туулах нь мөн хүнд асуудал. Энэ суманд цасны зузаан 1 метр гаруй байгаа учраас автомашин болон техник очих боломжгүй малчид өөрийн бэлтгэсэн өвс тэжээлээ дуусчихаад ийн хүнд байдалд оржээ. Цас ихтэй учир малнууд нь бэлчээртээ хүрч чадахгүй хотондоо өнжиж, малнууд бие биенийхээ үсийг зулгаан иддэг болжээ. Тиймээс яг энэ газарт л төр засгийн тусламж хэрэгтэй байгаа юм. Энэ өвөл салбарын яамнаас 50 хувийн хөнгөлттэй өвч борлуулснаас өөрөөр тус аймагт тусламж үзүүлээгүй юм билээ. Малчдад зориулагдсан хандив тусламж нь хэний ямар аймаг, аль тойрогт очоод байна бэ.

Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.