Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 25
・ 11

Энэ сарын 7-ны шөнө Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн автобусны эцсийн буудлын дэргэд байрлах “Well mart” худалдааны төвд ихээхэн хэмжээний гал гарсан. Галын улмаас тус төвийн хоёрдугаар давхар нь тэр чигтээ шатсан билээ. Тиймээс тэнд талбай түрээслэн наймаа эрхэлж байсан олон хүн эд хөрөнгө, мөнгөөрөө хохирчихоод байгаа. Мөн галын дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан байна.
Анхан шатны дүгнэлтээр гал гарахад гадны ямар нэгэн нөлөө байгаагүй, цахилгааны богино холболтоос үүссэн гэжээ. Хэрэг бүртгэлтийн шатанд 35 хүнд 500 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. Дээрх хохирогчид одоогийн байдлаар галын дүгнэлтээ хүлээгээд л таг аргаа барж суугаа юм байна. Учир нь “Well mart” худалдааны төвийн удирдлагуудын зүгээс галын дүгнэлт гараагүй, галын дүгнэлт гартал хүлээж бай гэдэг учир битүүлэг, цаг нөхцөөсөн хариулт хэлж буцаагаад байгаа ажээ. Тиймээс хохирогчид тун удахгүй хэвлэлийн бага хурал зарлаж, тус төвийн увиагүй байдлыг илчилнэ гэж байгаа юм байна. Өмнө нь мөн тэнд их хэмжээний хулга удаа дараа гарч байсан нь байгууллагын буруу байсан аж. Энэ мэт түрээслэгчдээ хохироосон үйлдэл нь хэрээс хэтэрч байгаа гэсэн үг.
“Well mart” худалдааны төв гэдэг нь Бишрэлт
Трейд” компанийн охин компани юм байна. Харин үүний эзэн нь шинэхэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа. Яагаав согтуу эмэгтэй гэдгээрээ олонд танигдсан шинэ гишүүн. Тодруулбал, УИХ-ын чуулганы үеэр согтуу харагдаж, талимаарч суусан шүү дээ. Энэ эрхэм эмэгтэй гишүүн та түрээслэгчдийн хохирлыг барагдуулаад, учрыг нь олуулах арга бий юу. Яагаад гэхээр танай охин компанийнхан түрээслэгчдээ үл тоон хохироох гээд байгаа юм байна. Түрээслэгчид тантай л адилхан эмэгтэй хүмүүс шүү дээ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.