Алтны нөөц ашиглах борлуулах арга асуудалтай байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 25 ・ 2

Бичил уурхайгаар олборлож буй алтыг нутгийн ченжүүд болон боловсруулах үйлдвэр, цехүүд алтны борлуултын албан бус сүлжээ болгожээ. Тэд Улаанбаатарт алтан эдлэл хийдэг хүмүүс болон алт худалдаж авдаг хүмүүст нийлүүлдэг байна. Мөн зарим хэсгийг нь гадагш гаргаж байгаа гэх мэдээлэл бий.  

Учир нь алтыг албан ёсны сүлжээгээр борлуулахад харьцангуй урт хугацаа шаардлагатай болдог бөгөөд орон нутгаас Монголбанкинд алт тушаах явахад хамгийн багадаа 2-3 хоног болно. Харин орон нутгийн ченжүүдэд өгвөл тавхан минутын дотор мөнгөө авчидаг зэргээс шалтгаалаад алтны салбарт ийм асуудал үүсч байгаа юм.

Алтны гарал үүсэл нь тодорхой, Ашигт малтмалын нөөц ашигласны болон хүн амын орлогын албан татвар төлдөг нийлүүлэлтийн сүлжээг албан ёсны гэж дэлхий дахинд үздэг юм. Хүний эрхийн зөрчил, зөрчил мөргөлдөөн, мөнгө угаах, терроризмийн үйл ажиллагааг дэмжихгүйн тулд гарал үүсэл нь тодорхой буюу хариуцлагатай алтны удирдамжийг Лондонгийн алтны зах зээлийн нийгэмлэг 2010 оны 12 дугаар сарын 15-нд батлан гаргажээ. Манай улсад Ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлдөг. Монголбанкинд алт тушаавал орлогын 10 хувиа төлнө гэж үздэг ч одоогоор ингэж төлсөн хүн байхгүй. Үүн дээр нэмээд хэлэхэд Монголд алтны гарал үүсэл тодорхой бус байдаг. Хүн амын орлогын албан татварын төлөлт ч тодорхой биш. Тиймээс энэ хоёр асуудлаас болоод алтаа Монголбанкинд тушаасан хэдий ч дэлхийн жишгээр үзвэл албан бус борлуулалтын сүлжээ болчихож байгаа юм.

Одоо ч бичил уурхай албан бус байсаар байна. Ихэнх бичил уурхайчин хуулийн дагуу олгогдсон газаргүй тул албан бус хувиараа ашигт малтмал олборлогч болдог. Ингээд дийлэнх алтаа хууль бус газраас олборлодог тул гарал үүслийг нь тодорхойлуулах боломжгүй. Орон нутгийн ченжүүд бичил уурхайчдаас алт худалдан авахдаа ч албан бус сүлжээ учраас баталгаажуулах баримт үйлдэх боломжгүй. Тиймээс энэ сүлжээгээр нийлүүлэгдэж буй алтны хэмжээг тооцоолох боломжгүй болжээ.

Г.Нар 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 01/

    Алт хөтөлбөр гэдэг юмыг анх санаачлаж эх сайхан дэлхий газар нутгаа сэглэж,гол горхио ширгээж,ой модоо устгасан,хэдэн үеэрээ даах аргагүй нүгэл үйлдсэн этгээд,түүний хань хамсаатанууд тамд унах цаг тун ч ойрхон болсондоо.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 25/

    tegeed yaax yum yag yu gex geed baina

    Хариулах