Оскарын ёслолын үеэр түүхэнд байгаагүй будлиан гарлаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 28 ・ 3

Энэ оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр томоохон ноцтой алдаа гарч “Шилдэг кино” төрлийн эзнийг зарлах үед будлиан үүсчээ. Уг нэр хүндтэй шагналын эзнийг зарлахаар 1967 оны сонгодог бүтээл болох “Бонни, Клайд хоёр” киноны одууд Уоррен Битти, Фэй Данэвэй нар тайзнаа гарч ирээд дугтуйг задалсан юм.

Тэдний зарласнаар энэ жилийн Шилдэг киногоор “La La Land” шалгарчээ. “La La Land”-ийн уран бүтээлчид тайзнаа гарч баяр хөөрөө хуваалцан сэтгэгдлээ ярьж байх үед зохион байгуулагчид шагнал буруу хүмүүст очсоныг гэнэт мэдэгдэв. Зарлагч нарт буруу дугтуй өгсөн болохыг тайлбарлаж, “La La Land” киноны продюсер Жордан Хоровиц зөв дугтуйнаас гарсан хуудсыг үзэгчдэд харуулаад “Moonlight” бүтээл энэ жилийн шилдэг кино болсныг дахин зарласан.

Ийнхүү кино уран бүтээлчдийг эвгүй байдалд оруулсанүйл явдлын буруутан нь Price Waterhouse Coopers аудитын компани болжээ.

Энэ компани Оскарын шагналын шүүгчдийн саналыг нэгтгэн үр дүнг гаргах хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг юм. Компани дугтуйг сольж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлал гуйсан байна. PwC компанийн мэдэгдэлд “Moonlight, La La Land-ийн уран бүтээлчид, Уорен Бити, Фэй Данэвэй, Оскарын үзэгчдээс Шилдэг киноны шагналын эзнийг зарлах үед гаргасан алдаандаа бид уучлал гуйж байна” гэжээ.

Энэхүү эвгүй явдлыг Оскарын түүхэнд тохиолдож байгаагүй алдаа гэж үзэж байгаа юм. Ийнхүү кино урлагийн хамгийн нэр хүндтэй үйл явдал олон уран бүтээлчид, үзэгчдээ эвгүй байдалд оруулсан будлиантайгаар өндөрлөсөн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 01/

    nice

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 01/

    Hariuclagagui nuhud v

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 28/

    Хариуцлага гэж хаа хаанаа байхгшүй болж,манайд гэхэд л сая зарлигаар баахан хүнийг бөөндөж шагнасан ухаантай,өнөөх нь бүр будилаад уурхайчныг малчин,жүжигчнийг юу ч гэлээ ёстой нэг холион бантан болгож орон даяар шившигээ тарьсан болов ч хэн ч буруугуй хэн ч хариуцлага хүлээлгүй тэгэж л байх ёстой ю

    Хариулах