Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 03

Аргын тооллын гуравдугаар сарын 03. Сугар гараг. Билгийн тооллын 5. Гоё хүүхэн одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 07 цаг 30 минутад мандан 18 цаг 38 минутад жаргана.Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн агаад бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжах, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.