“Хөх сувд-2017” Хөвсгөлийн мөсний баяр өнөөдөр эхэлж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 03

Жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг олон улсын  мөсний баяр өнөөдөр эхэлж байна. Тус баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Доод модот буланд зохиогдож байна. Мөн маргааш баяр үргэлжилнэ.  Мөсний баярын үеэр морин болон нохой чарга, тэшүүр, мөсний сум харваа, мөсний сүмо зэрэг тэмцээн болох ба сумдуудын албан байгууллага, нутгийн төлөөлөл, иргэд оролцох аж. Үүнээс гадна мөсөн хотхонд саатаж, тус нутгийн онцлогийг илтгэсэн гар урлал, өв сан зэрэгтэй танилцах бүрэн боломжтой. 

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх