Согтуудаа тагтнаас унаж амиа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 03

Нийслэл хотын хэмжээнд энэ сарын 1-ны өдрийн 05:00 цагаас энэ сарын 2-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1784 мэдээлэл шалгагдсан байна. Үүнээс гэмт хэргийн 52, зөрчлийн 1070, согтуугийн 376, зам тээврийн ослын 286, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 25 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа гэв. Тухайлбал, “ГССҮТөвийн түлэнхийн тасагт хөлөндөө гэмтэлтэй хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 28-нд ирсэн байна. Уг дуудлагийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 20 хороонд суух эрэгтэй 57 настай Э нь Шар хоолойн мод үржүүлгийн хашааны гадна энэ сарын 27-нд шилжих шөнө согтуурсан үедээ цасан дээр унтаж байгаад хоёр хөлөө хөлдөөснийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа гэнэ.

Мөн Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны  цонхноос хүн унаж нас барсан байна. Тодруулбал, энэ сарын 1-нд  эрэгтэй 34 настай Ө нь согтуурсан үедээ том өрөөнийхөө тагтнаас зүүгдэж байгаад унаж нас барсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх