Тараг, арвайн гурилаар 30 кграмм хасчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 03 ・ 4

Нэгэн ээж ингэж бичжээ

Гадны юм л бол сайн гэх туйлшрал......
Миний хувьд жирэмсэн болохоос өмнө тогтмол 58 кг байдаг байлаа. Гэтэл жирэмсэн байхдаа дархлагдсан хүн шиг л хамаг дуртай юмнуудаа идэж, эрхэлсээр байгаад маш их жин нэмж 95кг болов оо. Хэдийгээр сүүлийн ганц хоёр сардаа эрүүл, зөв хооллохыг хичээж, дасгал хөдөлгөөн хийсэн ч олигтой үр дүн гарахгүй байсаар байгаад л төрсөндөө. Тухайн үед хүн болгон л төрсний дараа хүүхдээ хөхүүлэхээр хурдан буцаад турчихдаг юмаа гээд л байсан болохоор жиндээ нэг их санаа зовсонгүй ээ. 
За ингээд төрлөө, хүүхдээ ч хөхүүллээ. Яг төрсний дараа хүүхдийн жин, ус гээд л 10 аад кг хасагдлаа. Нөгөөдөхдөө баярлаад за ингээд тураад л байхын байна гэж бодоо л хүүхдээ хөхүүлээд, шар будаатай сүүтэй цайгаа уугаад л цайны пичень идээд л байсан үр дүн байдаггүй ээ. Жин хасах нь битгий хэл жин нэмэх янзтай шүү. Ядаж байхад би төгсөх ангийн оюутан байсныг хэлэх үү 3 сарын дараа хонхны баяр болох гээд байдаг. Ямар би л төрсөн хүн байна гээд л таргалсан чигээрээ, томоо гэдэстэйгээ очилтой биш. Ингээд л яахуу, яахуу гээд л арга зам хайж эхэллээ. Хүүхдээ хөхүүлж байсан болохоор хамаагүй тураах цай зэргийг хэрэглэж болдоггүй. Нөгөө өглөө 4 аяга ус уух, лимонтой ус уух гээд л уншсан болгоноо хэрэгжүүлэхийг оролдлоо. Бас болоогүй ээ тураах тос хүртэл хэрэглэж үзлээ. Олигтой үр дүн байдаггүй ээ. Харин азаар тэр үед ээж маань хөдөөнөөс намайг эргэхээр ирж таараад өөрийн залуу байхдаа хэрэглэдэг байсан аргаасаа хуваалцлаа. Нөгөө интернетээс хамаг мэдээлэлээ аваад сурчихсан их мэдэгч чинь их зан гаргаад эхэндээ ээжийнхээ зөвлөгөөг нэг их ойшоосонгүй ээ. Сүүлдээ жин маань буурахгүй удаад байсан болохоор аргагүйн эрхэнд ээжийн зөвлөгөөг туршиж үзэхээс өөр сонголтгүй боловоо. Гэтэл юу болсон гэж санана. Тэр өдрөөс хойш яг 3 сарын дараа гэхэд би 30 кг жин хасаж 60 кг болтолоо турсан юмдаа. Хонхны баяртаа яг л нэгдүгээр курсэд орж байсан шигээ биетэй очсон гээд боддоо. 
Та магадгүй ямар ид шидийн нууц юм болоо гэж гайхаж байгаа байх. Гэхдээ энэ таны төсөөлж байгаа шиг тийм ч гайхалтай нууц ердөө биш. Харин ч бүр Монгол хүн бүрийн мэддэг, бидний аав ээж, өвөө эмээ өдөр бүр хэрэглэдэг тийм л энгийн зүйл гэвэл та итгэх үү? Юу гээ ч.................................................................................................................................................................................................................
Тараг, арвайн гурил.... Тиймээ энэ хоёр л намайг 30кг хасаж, эрүүл, гуалиг биетэй болоход тусласан юмдаа. Би одоо ч гэсэн энэ аргаа хэрэглэдэг. Гурилан боорцог талхны оронд сайхан өрөм шар тостой арвайн гурил зуурч идээд, харин 6 цагаас хойшоо тарагаа, эсвэл тарагаа зарим жимс ногоотой миксэрдээд гэр бүлээрээ уудагдаа. Бас болоогүй ээ энэ Монгол тарагны гайхамшигийн талаар, Монголын нүүдэлчдийн хооллох соёлын талаар англи хэл дээр ном бичиж, Amazon.comдээр нийтэлсэн билээ. Өнгөрсөн нэгдүгээр сард миний ном Amazon.com дээр хамгийн их зарагдсан номоор бас шалгараад амжсан билээ. Би үүнийг өөрийгөө магтах гэж бичсэнгүй ээ. Харин Нүүдэлчин Монголчууд бид чинь эрүүл хооллож, эрүүл амьдрах агуу их соёл, филосопитой ард түмэн. Гадны юм л бол сайн гэж хошуурахын оронд, өөрсдийн соёлыг судалж, суралцаж өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлье манайхаан. Тэртэй тэргүй гадныхан хүртэл манай нүүдэлчин соёлоор бахархан, суралцаж байна....


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 10 сар 22/

    Yg yaj heregleh heregtei be geh zereg zuilee l bichildee toiruulaad baihiin tegeel suuld ni gantsan oguulber bichij eder

    Хариулах
  • Зочин / 2018 10 сар 12/

    Мундаг бүсгүй бна

    Хариулах
  • Зочин / 2018 02 сар 15/

    Нуршаад л, тойруулаад л, яг гол юмаа бичихгүй байж байж, арай гэж хамгийн сүүлд ганц өгүүлбэр л бичиж.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 06/

    Энэ мэдээлэлийг уншиж байгаа эмэгтэй хүн бүр энэ аргыг хэрэглээд үзэх юмсан гэсэн сэтгэл төрж байгаа байх энэ аргыг яаж хэрхэн хэрэглэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулвал зүгээр санагдаж байна. энэ аргын үед махан хоолыг яаж хэрэглэх талаар мэдээж монголчууд махан хоол хэрэглэхгүй байна гэж б

    3
    Хариулах