Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 04
・ 1

Монголбанк зээлийн мэдээллийн сангаасаа 25621 иргэний зээлийн сөрөг түүхийг хаагаад байна. Зээлийн гэрээ нь нэгээс доош хугацаагаар хийгдсэн, зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнээс ихгүй, хугацаа хэтрүүлсэн ч энэ оны 1сарын 30 наас өмнө төлсөн бол үүнд хамрагдсан гэсэн үг.Мэдээллээ шалгахыг хүсвэл аль ч банкнаас лавлагаа авч болох аж. Хэдийгээр хугацаа хэтрүүлсэн ч зээлээ төлсөн зээлдэгч дараа дахин зээл авах гэхээр банк зээлийн сөрөг ангилалд орсон л бол найдваргүй зээлдэгч гэж үзэн зөвшөөрдөггүй. Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргасан энэ шийдвэр иргэдийн хүсэлтэд үндэслэгдсэн бөгөөд олон зээлдэгч дахин зээл авах боломжтой болжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.