ТОСК-ын дарга нар "Буянт-Ухаа 2"-ыг борлуулахдаа гурван саяын авлига авч байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 06 ・ 3

Төрийн орон сууцны корпораци өмнөх дарга нараа ажлаас халж, дараагийн дарга нарыг МАН-аас томилсон байгаа. Ийм өөрчлөлт орсноос хойш иргэдийг орон сууцтай болгох энэ ажил ер нь дорвитой явсангүй. Үлгэр болохнуу гэмээр байдалд хүрээд багаа. Харин сүүлийн үед “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийгн хэргжүүлэхээр ажиллаж, эхний хүмүүсээ бүртгэж байгаа юм байна.  

Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасаж буйгаас “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 ам метр хүртэл талбайтай орон сууцнууд борлогдохгүй байгаа.

Иймд эдгээр орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэх хүсэлтээ аймгийн Засаг дарга нар Засгийн газарт ирүүлж байсан юм. Үүнийг үндэслэн “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар нийслэл болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймагт барьсан 70 ам метр хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн.

Ингээд түрээсэнд хамрагдах иргэдээс гадна, урьдчилгааны тал мөнгөө төлөөд, байрандаа орсон хойноо мөнгөө сар бүр төлсөөр урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх боломж нээгдээд байгаа гэх. Ийм байдлаар нэлээд хэдэн байр борлуулжээ. Ингэхдээ уг ажлыг гардан зохион байгуулдаг хүмүүс нь сугалаанд хожуулж өгнө гэх нэрээр гурван сая төгрөг авч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Төрийн орон сууцны корпорацын дарга нар өөрсдөө мөнгө олохын тулд энэ ажлыг авлигын сүлжээ болгожээ. Сугалаа гэдэг хамгийн худлаа, сугалаа нэрээр авлига авах башир арга нь гэж ойлгож болно. Одоогоор гурван сая төгрөгийн авлига өгөөд Буянт-Ухаа 2-т орсон ч айл байна, мөнгөө өгчихөөд оролгүй хүлээж байгаа ч айл бий гэнэ. 

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллэх болно

Үргэлжлэл бий...

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 07/

    okay

    Хариулах
  • төрөө цэвэрлэе / 2017 03 сар 07/

    АН, МАН ын гай бол авлига. Төр минь өрөнд даруулж , авлигачид ард түмний их баялаг оюу толгойн гэрээг авлигадаж чадсан. НАМ төр барьж байгаа одоо цагт хуулийн байгууллагууд томилсон намдаа л үйлчилдэг болсон. АВЛИГА арилахгүй. ТӨРөө өрөнд, ард түмнээ ядууралд 27 жил хөтөлсөн улс төрчидтэй хариуцлага

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    Авилга аваад ажиллаад байж болдог ийм систэмийг МАН өөрөө гаргасан. Одоо дийлдэхгүй болтлоо хөгжсөн байна. Хужаа нар бол аль хэдийнээ толгойг нь авчихсан.

    Хариулах