Далай ээжийн аялгуу мөсөн бүтээл шилдгээр шалгарчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 06 ・ 1

Энэ сарын 3-ны өдөр Хөвсгөлийн мөсний баяр болж өнгөрлөө.  Хөвсгөл нуурыг зорин ирсэн гадаад, дотоодын аялагчдад зориулан орон нутгийн уран бүтээлчид мөсөн хотхоныг бүтээдэг байсан бол 2015 оноос эхлэн олон улсын мөсөн урлалын гранпри шагналт Dazzler art Dizain студийн уран сийлбэрч Мөнх-Эрдэнэ, Цэрэнбат ахлагчтай 12 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт мөсөн хотхоныг бүтээдэг болжээ. Энэ жилийн хувьд 30 гаруй сая төгрөгөөр мөсөн гэр, мөсөн гулгуурын талбай, мөсөн тайз, мөсөн амьтад бүхий хотхоныг байгуулжээ. Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр шилдэг бүтээл урлах тэмцээнд 12 баг оролцсоноос Улаанбаатар хотын сийлбэрч Д.Энхбатын "Далай ээжийн аялгуу" бүтээл шилдгээр шалгарч Гранпри шагналыг хүртсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: