Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 06
・ 1

2013 оноос хойш шинэ багш нарт шалгуур тавьдаг болсон юм.
- Боловсролын тухай хууль,
- Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль,
- ШУ-ны сайдын 2013 оны А/305 тоот тушаал “Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”, БШУ-ны сайдын А/52 тушаал зэргийг үндэслэн багш бэлтгэх их дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн иргэд болон мэргэжлээрээ 3-аас дээш жил ажиллаагүй иргэдэд зориулсан “Багшаар ажиллах эрх олгох шалгалт”-ыг 2013 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулж байна.
Шалгалтыг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл орсон “СӨББ болон ЕБС-д эхний нэг жил багшаар ажиллах эрх олгох зөвлөл” хариуцдаг. Зохион байгуулалт, бүртгэлийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хэрэгжүүлдэг юм.
Энэ удаагийн буюу зургаа дахь удаагийн шалгалтын бүртгэл энэ сарын 10-нд дуусна. Бүртгүүлэхдээ цахим хэлбэрээр буюу shalgalt.itpd.mn хаягаар нэвтэрч, зөвлөмжтэй танилцсаны үндсэн дээр шаардлага хангасан иргэн бүртгүүлдэг.
Манай улсад жил бүр 10 гаруй мянга хүн багш мэргэжлээр төгсдөг. Тэдэнд ажлын байр хүрэлцээгүй, төгсөгчдийн чанар олон жилийн турш яригдаж байгаа зэргийг харгалзан боловсролын чанарыг сайжруулах зорилгоор дээрх шалгалтыг авах болжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.