Д.Пүрэвцэрэн: Япон улсад хөдөлмөр эрхлэх боломж бий

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 07 ・ 27

 

Монгол улс Япон улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхэн ойн босгон дээр Япон улсад хөдөлмөр эрхлэх, оюутан зуучлалын талаар “Така энд Томо” ХХК-ийн Захирал Д.Пүрэвцэрэнтэй ярилцлаа.

Япон улс гадны улсаас ажиллах хүч авах хэрэгцээ шаардлага хэр байдаг вэ?

Япон улс гадны улсаас ажиллах хүч авах хэрэгцээ шаардлага жил ирэх тутам нэмэгдэж  байна. Үүнд хэд хэдэн гол шалтгаан бий. Тухайлбал өндөр настны тоо нэмэгдэж төрөлт буурсантай холбоотойгоор ажиллах идэвхтэй насны хүмүүсийн тоо аажмаар буурч байна. Нийгмийн судалгааны материалуудад 2050 он гэхэд нийт хүн амын 40 хувь нь 65 наснаас дээш насныхан эзлэх төлөвтэй гэж дурдсан байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн насны иргэдийг жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй, асаргаа сувилгааны салбар болон бусад олон салбаруудад гаднаас ажиллах хүчийг авч байна. Нөгөө талаас ирэх 2020 онд Хүн төрөлхтөний спортын их наадам болох Токиогийн олимп зохион байгуулагдах тул их бүтээн байгуулалт хүлээгдэж байна. Үүнтэй уялдан барилга, үйлчилгээний салбаруудад шаардагдах ажиллах хүчийг гаднаас авах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Тоо баримттайгаар дурдвал 2016 оны 10 сарын байдлаар гадаад улсын 1 сая гаруй иргэн Япон улсад хөдөлмөр эрхэлж байна. Энэ өнгөрсөн онтой харьцуулахад 19 хувиар өссөн байгаа юм. 

Ямар улсуудаас дадлагажигч ажилтан, хөдөлмөр эрхэлэх хүмүүсийг авч байна вэ?

Манай улсын хувьд өмнө хэлсэн 1 сая гаруй иргэний 1-2 хувиас хэтрэхгүй л болов уу. Яагаад гэхлээр Хятад улсын иргэд 30 гаруй хувь, Вьетнам, Филлипин улсын иргэд 25  орчим хувь, Бразил, Непал улсын иргэд 10 гаруй хувийг эзэлж байна. Эдгээр улсууд нь Япон улсад гадны ажиллах хүчний гол нийлүүлэгч улсууд юм.

Япон улсад ямар арга замаар хөдөлмөр эрхлэх вэ?

Манай улсын ихэнх иргэд ур чадварын дадлагжигч ажилтан гэдэг статусаар хөдөлмөр эрхэлж байна. Ур чадварын дадлагжигч гэдэг яг ч хөдөлмөр эрхлэх гэсэн зорилготой биш ээ. Гэрээгээр 3-5 жилийн хугацаанд Япон улсад байгаа шинэ техник, технологийг сурч эзэмшиж Монгол улсдаа нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Тиймдээ ч цалин хөлсний хувьд үндсэн ажилтантай адил хэмжээнд цалин хөлс авдаггүй. Мөн өнгөрсөн жилийн 10-р сарын хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор нарийн мэргэжлийн хүмүүс, асаргаа сувилгааны чиглэлээр ажиллах хүмүүс хөдөлмөр эрхлэх боломжтой болсон.

Ямар шаардлага хангасан байх шаардлагатай вэ?

Ур чадварын дадлагжигч ажилтнаар явахад 160 цагийн Япон хэлний сургалтанд заавал хамрагдсан байх шаардлагатай. Бусад шаардлагуудын хувьд тухайн илгээгч компаниасаа хамаараад өөр өөрийн шаардлага тавьдаг байгаа. Манай компанийн хувьд бусад байгууллагуудтай адил  Япон улсад өмнө нь ур чадварын дадлагад хамрагдаагүй байх, Япон улсад хууль бусаар оршин сууж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, насны хувьд 38 хүртэл насны байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм.

39 настай байвал болохгүй юу?

Япон улсын хувьд 39, 40 нас ид хөдөлмөр эрхлэх идэвхтэй нас. Зарим иргэдийн хувьд гэр бүлээ зохиодог нас гэж хэлж болно. Манай улсын хувьд болохоор хөдөлмөрлөх боломжгүй юм шиг ойлгогдоод байдаг. Насны хязгаар ингэж тавих гол шалтгаан нь Япон улсын зарим хүлээн авагч компани насны хязгаар тавьдаг, мөн Япон улсад зугтах, харлах, өөр ажил хийгээд алга болох магадлалтай байдаг учраас хязгаарлалт хийгээд байгаа юм.

Та байгууллагынхаа талаар товч танилцуулна уу?

Манай байгууллага 2015 оны 11-р сард байгууллагдсан. Байгуулагдсанаас хойш 1 жилийн хугацаанд Япон улсын хөдөлмөрийн зах зээл, хууль эрх зүйн орчин, мөн хүний нөөцийг бүрдүүлэх асуудлыг судалсан. Одоогоор Япон хэлний өөрийн сургалтын төвтэй, Япон улсад төлөөлөгчийн газраа байгуулаад байна. Манай байгууллагын хувьд илүү олон иргэдэд Япон улсад хөдөлмөр эрхлэх, суралцах боломжийг нээж өгөх, мөн аливаа асуудал гарсан тохиолдолд төлөөлөгчийн газраар дамжуулан шийдвэрлэхэд гол анхаарч байна. Тиймдээ ч төлөөлөгчийн газраа байгуулж, зуучлалын хөлс, сургалтын төлбөрийг хямдаар тогтоож, чадварлаг Япон болон Монгол багш нараар Япон хэлний хичээлийг заалгаж байгаа юм.

Танайх зуучлалын хөлсийг суралцах үед авдаг уу?

Зуучлалын хөлсний тухайд Япон улсад хөдөлмөр эрхлэх гэрээ байгуулагдаад ажиллах нь тодорхой болсон үед авдаг.

Барьцаа, батлан даалт авдаг уу?

Япон улсын хуулиар дадлагажигч ажилтан болон түүний гэр бүл, холбогдох хүмүүсээс барьцаа, батлан даалт авахыг хориглодог. Тиймээс барьцаа, батлан даалт авдаггүй байгаа. Гэхдээ нэг гол асуудал нь Японд очоод ажлын байрнаас зугтах, харлах зэргээр асуудал гаргасан тохиолдолд манай байгууллага болон Японд байгаа зуучлагч байгууллагууд хариуцлага хүлээж их хэмжээний торгууль төлөх, тухайн хүнийг олох хүртэл зардлыг гаргадаг байгаа. Энэ бидний хувьд том асуудал болоод байна. Нөгөө талаас дадлагажигч ажилтны хувьд мөн шинээр ажил хайх нь төвөгтэй байдалд орно. Ялангуяа Япон улсын иргэд хуулийг чанд дагаж мөрддөг учраас гэрээгээр ажиллах ёстой газраа ажил гэсэн шаардлага тавина. Тэгэхээр дадлагажигч ажилтны хувьд ажил ч олох боломжгүй болж нутаг буцахад хүрэх юм. Манай байгууллагын хувьд төлөөлөгчийн газраар дамжуулан үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэж, аль болох цалин хөлсийг өндрөөр тогтоохыг эрмэлзэж байна. Цалин хөлс нь өндөр байвал ажлын байраа орхиж явах, зугтах явдал багасна.

Манай улсын иргэд Япон улсад очоод юунд илүү анхаарвал зохих вэ?

Миний хувьд зарим иргэд маань гадаад улсад очоод хулгай, дээрмийн хэрэгт холбогддог явдалд үнэхээр харамсдаг. Энэ магадгүй зүгээр л нэг хэрэг гэж харах хүн байх ч, зарим хүмүүс манай улсыг төлөөлөн харах ч бас бий. Нэг үхрийн эвэр доригвол мянган үхрийн эвэр доргино гэдэг үг байдаг даа. Өнгөрсөн жил байх аа Японы NHK сувгаар манай улсын 2 иргэн олон удаагийн хулгайн үйлдлээр баригдаж байгаа бичлэг цацагдсан. Ингээд өөрийн улсын нэр хүндийг гадаад улсад буруугаар таниулаад байвал манай улсаас хөдөлмөр эрхлэх, суралцах сонирхолтой хэдэн зуун иргэдийн замыг хааж байгаа л асуудал юм. Япон улсад Асаширо аварга шиг эрч хүчтэй, Хакухо аварга шиг уужуу тайван, Харума Фүжи аварга шиг хөдөлмөр ч гэдгээр танигдаасай гэж хүсч байна.

Ярилцлага өгсөнд таньд баярлалаа. Танд амжилт хүсье.

Баярлалаа.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

27 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 01 сар 16/

    Hna ochij uulzah ve haygn hna ve

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 16/

    Hna ochij uulzah ve haygn hna ve

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 16/

    Hna ochij uulzah ve haygn hna ve

    Хариулах
  • Зочин / 2019 01 сар 16/

    Hna ochij uulzah ve haygn hna ve

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 17/

    Улс ажиллаж чадахгүй байхад өмнөөс нь ажиллаж байгдаг залуусдаа баярлаж байгаа шүү.

    Хариулах
  • Зочин / 2018 05 сар 17/

    Хаяг утсаа бичээд элсэлт авч байгаа японд ажилчин илгээж байгаа талаараа товч мэдээлэл өгвөл сайн байна

    Хариулах
  • Зочин / 2018 01 сар 10/

    sain bnuu ix taalagdaj bna yah xolbogdox be?

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 11/

    40,41 emegtei hun bolohgui yu amdarliin toloo emegtei humuus ih tewcheertee bdag biz dee nasnii hyazgaar ontsgui bna eh orondooch hunii nutagt ch nasaaraaa gologdoj amidrah yum bna doo

    3
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 09/

    Medeelel awmaar bna xaana burtgej bga boloo

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 09/

    Бассейны хажууд байдаг гэсээн. Дажгүй газар байна лээ. Очиж уулзаж үзсэн. Найдвартай санагдсан шүү. Утас нь 80100177 гэж байсан байх шүү

    Хариулах
  • ТАХаагчид / 2017 03 сар 09/

    Хаягаа тодорхой бичмээр юм байна даа Очиж уулзах хэрэгтэй байна Асууж танилцах хэрэгтэй байна

    Хариулах
  • Долгор / 2017 03 сар 09/

    Энэ байгууллагатай холбоо яаж барих вэ Япон хэлний сургалтад сурсан боловч зарим байгууллага нь худлаа байдаг бололтой юм билээ Найдваргүй

    Хариулах
  • Цэцэг / 2017 03 сар 09/

    Залуучууд маань Монгол улсынхаа нэр хүнд, аваргуудынхаа нэр хүндийг бодмоор байгаа юм. зарим нэг хүмүүжилгүй хүмүүс явдаг бололтой Шалгууртай баймаар юм байна даа

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 08/

    Bayarlalaa delgerengui medeelel yaj awah we

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 08/

    Bayarlalaa dwlgerwngui medeelel yaj awah we

    2
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 08/

    Bolomjiinyumaa

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 08/

    Bolomjiinyumaa

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 08/

    okay

    Хариулах
  • Ih heregtei medeele / 2017 03 сар 07/

    Ih heregtei medeelel helee byarlaa

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    3 аваргаа ямар гоё дүрслэн хэлээ вэ

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    3 аваргаа ямар гоё дүрслэн хэлээ вэ

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    TAKA&Tomo gd FB fage deer hayg utas medeelel n bnlee

    2
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    Yaj holboo barij bolohuu

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    утас: 88108902

    3
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    haygaa todorhoi bichehgui

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    yaaj xolboo barih yum be

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 07/

    Сайн байна уу танай Байгууллагатай яаж холбоо барьж уулзах вэ

    14
    Хариулах