Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 07
・ 5

Монголын элчин сайдын яамны барилгад хууль бус казиног нууцаар ажилуулж байсан тухай мэдээлэл ОХУ-ын asiarussia.ru, life.ru зэрэг сайтуудаар гарчээ. Тодруулбал, иогаар хичээллэх нэрийдлээр нууц казино тоглуулдаг байжээ.
Гэрчийн мэдүүлж буйгаар эл тоглоомын газрын нэрийн хуудаст “Хүндэт Александр та өөрийн боломжтой цагтаа ирж, иогаар хичээллэж, манайд зочилохыг урьж байна” хэмээгээд хаягаа бичсэн байсан аж. Тус бизнес картанд хаягаа “Стоун Слобода 1 гудамж, Москва хот” гэсэн байжээ.
Тус газрын хонгилын өрөөнд мөрийтэй тоглоом, казино бий хэмээсэн байна. Ингээд цагдаа нар мэдээллийг шалгахаар нэрийн хуудсан дээрх хаягийн дагуу очсон байна. Түүнд, “Хүндэт Александр танаа, завтай үедээ манай йогагаар үйлчлүүлээрэй” хэмээн бичсэн байжээ. Хачирхалтай нь тус газар Монгол Улсын консулын газрын байршдаг барилга болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл дээрх йога хичээлийн байр болон Монголын ЭСЯ нь нэг хаяг дээр байршиж байна.
Цагдаа нарыг ажиглалт хийхэд оройн цагаар эрэгтэйчүүд үнэтэй машинаас буун йога хичээл рүү орж байгаа нь харагдсан байна. Гэвч тэдний нэг нь ч йога хийхэд шаардлагатай бэлтгэлийн цүнх, гудас зэргийг аваагүй нь сэжигтэй байжээ. Үүний дараагаар цагдаа нар үйлчлүүлэгчдийн дүрээр барилга руу нэвтэрч, гуравдугаар давхар руу гартал автомат цоож бүхий төмөр бариултай хаалган дээор“сургалт” хэмээн бичсэн байсан аж.
Уг явдалтай холбогдуулан Москвагийн цагдаагийн газраас хууль бус мөрийтэй тоглоомны бизнес явуулсан байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж, тус казино Монголын ЭСЯ-ны байранд байршиж буй шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгаж байгаа аж.

Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.