Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 09
・ 5

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
Тодруулбал, сэжигтэн Н, Ө, Б нарыг автобусанд зорчиж явсан эмэгтэйн түрүүвч, олон нийтийн газраар зорчиж байсан иргэний гар утас хулгайлсныг цагдаагийн алба хаагчид баримтжуулан хэргийг илрүүлж ажилласан юм байна. Дээрх этгээдүүд бусдын анхаарлыг өөр тийш нь сарниулан эд зүйл, гар утас хулгайлдаг байжээ. Мөн олон удаагийн ял шийтгэлтэй, орлогын эх үүсвэр, тогтсон хаяггүй, бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлдаг болох нь тогтоогдсон аж.
Иймд иргэдийн автобусны буудал, олон нийтийн газраар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эд зүйлээ хулгайд алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэхийг зөвлөж байгаа юм байна.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.