Энэ сарын 17-нд Г.Маралмаа, Т.Цогт нарын шүүх хурал болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 09 ・ 1

Дөрвөн настай охиноо  зодож амь насыг нь хөнөөсөн Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийн шүүх хурлын тов энэ сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагджээ.

Шүүхээс эл хэрэгт буруутай хэмээн тооцож, талийгаач охины хойд эх Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон бол төрсөн эцэг Т.Цогтыг нь цагаатгасан билээ. Тэгвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас талийгаач охины аавыг дахин хорьсон гэх мэдээлэл гарсан. Баянзүрх дүүргийн шүүхээс Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байгаа.

 Г.Маралмаад энэ хэрэгт Т.Цогтыг буруутай хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Шинэээр  илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Цогт, Ж.Маралмаа нарт холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дахин сэргээж шалгахаар болсон юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: