Өчигдөр "Хүчирхэг эмэгтэйчүүд" тайван жагсаал боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 09 ・ 1

МЗХ-оос санаачлан гурав дахь жилдээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх дэмжих, эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлаа ярилцах зорилгоор “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг  өчигдөр Энх тайвны гүүрэн дээр зохион байгуулагдаж байгаа аж.

Гуравдугаар сарын 8-ны өдрийг баярын өдөр болгон тэмдэглэхээс илүүтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг хөндөх, гарах гарцыг эрэлхийлэх, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх өдөр болгон тэмдэглэдэг байгаасай гэдэг үүднээс энэхүү тайван жагсаалыг зохион байгуулж байгаа юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: