Дуудлагын жолооч хэмээн бусдыг залилдаг хэргийг илрүүлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 09 ・ 1

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дуудлагын жолооч хэмээн залилан хийдэг этгээдүүдийг олж, илрүүлжээ. 

Сэжигтэн Б нь Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг баар, цэнгээний газраар үйлчлүүлээд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж жолоо барих чадамжгүй болсон иргэдийг ийнхүү залилдаг байсан нь тогтоогджээ. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар сэжигтэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: