Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 09
・ 3

"Энхсонор" чих хамар хоолойн эмнэлгийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд зөрчилтэй гарчээ. Тухайлбал,
- Тус эмнэлгийн ажлын байр нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй,
- Мэс ажилбарын өрөөгүй,
- Үзлэг эмчилгээний өрөөнд мэс ажилбарын тусламж үйлчилгээг үзүүлдэг,
- Эмнэлгийн байрыг зориулалтын дагуу ашигладаггүй /айлд байраа түрээсэлсэн/,
- Сувилагчгүй, үйлчлэгчгүй,
- Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр хийсэн тодорхой ажилгүй,
- Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын танадалт, судалгаа хийгээгүй,
- Ариутгасан багаж, материалыг ариун бус багажтай хольж хадгалсан,
- Ариутгасан багажийн ариун чанараа хадгалах хугацаа дууссан,
- Үзлэг, эмчилгээний өрөөнд гар угаах боломжгүй,
- Айлын ариун цэврийн өрөөг хамт ашигладаг,
- Физик эмчилгээний багаж, материалыг заавар журмын дагуу цэвэрлэн, халдваргүйжүүлдэггүй,
- Эмч ажлын байрандаа ажлын хувцасаа бүрэн өмсөөгүй,
- Эмнэлгийн тусгай хог хаядлыг төрөлжүүлэн цуглуулаагүй, хаана устгасан нь тодорхойгүй,
- Эм эмнэлгийн хэрэгслийн хадгалах горимыг алдагдуулж хадгалсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.
Тиймээс дээрх эмнэлгийн үйл ажиллагааг хаасан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.