ОХУ-дахь хууль бус казино С.Баяр, Л.Хангай нарын үед байгуулагджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 09 ・ 7

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газрын байранд хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллаж байсныг тус улсын эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн гэх мэдээлэл гарсан билээ. Тодруулбал эл газар нь Москва хотын төв Арбатын гудамжинд байрладаг байна. Тэнд ойролцоогоор сая орчим ам.долларын үнэ бүхий тоноглолтой нууц казино ажиллаж байжээ. Тиймээс энэхүү казиног хэн ажиллуулдаг, хэрхэн хөрөнгө оруулдаг олсон орлого нь хаашаа гардаг зэргийг тодруулахаар цагдаагийнхан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн  шуурхай ажиллаж байгаа юм байна.

2007 онд энэхүү байрны насжилт дууссан, барилгыг засаж сайжруулах шаардлагатай гэж үзэн акт тогтоосон байна.

Гэтэл тухайн үед Монгол улсаас ОХУ-д суух бүрэн эрхт элчин сайдын зааварчилгаагаар, тус улсын “Центр Регион Стиль”  компанид энэхүү байрыг түрээслүүлсэн ажээ. Өөрөөр хэлбэл, С.Баярыг элчин сайд байх үед хийгдсэн энэхүү түрээсийн гэрээ энэ оны есдүгээр сард дуусгавар болох юм байна.

Мөн Элчин сайд асан Л.Хангай 2011 онд түрээсийн ямар ч гэрээгүйгээр “Центр регион эстэйт” компанид хууль бусаар ашиглуулсан. Засгийн газраас хоёр ч удаа комисс ирж шалгаад дийлээгүй. Л.Хангайг АТГ-аар шалгуулна гээд ч хүчрээгүй гэх мэдээлэл бас байгаа юм. Харин энэхүү дуулиан дагуулсан байрны талаар чеченьчүүдтэй үзэлцэж байгаа ганц хүн нь ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байгаа Б.Дэлгэрмаа гэх мэдээлл байна. Өөрөөр хэлбэл, өмнөх Элчин сайдуудын хийсэн энэхүү хууль бус казиног илрүүлэхэд Элчин сайд Б.Дэлгэрмаа өөрөө оролцсон байж болох аж. Мөн энэ мэдээлл гарахад Гадаад харилцааны яамнаас нэр төрө өхамгаалсан, үгүйсгэсэн мэдээлэл хийсэн нь манайхан хэр худалч болохыг харууллаа.

Г.Наран  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 10/

    АЛЬ НАМЫНХАН БЭ?

    Хариулах
  • AH / 2017 03 сар 10/

    Хулсан ташуур байдаг ч болоосой хуруундаа өлгөөл явах юм сан хууль цаазгүй ч болоосой доо хүү минь ээ хууль гү бол сбачр мэтийн төрийн хулгайч нарыг буудах юм сан

    Хариулах
  • зочин / 2017 03 сар 09/

    боомилж байгаа хэрэг. С.Баяр мэтийн хүмүүсийн балаг байж мэднэ.Төр засаг энэ асуудлыг шалгаж луйвар байгаа бол таслан зогсоож өмчөө хамгаалах хэрэгтэй.Манай авилгач олигархуд дундаа хувьчилж авчаад бүүр үгүй хийх гээд байгаамуу? Мөнч муухай лалрууд..

    Хариулах
  • зочин / 2017 03 сар 09/

    МАН-ы байранд 11.0 тэрбум төгрөг зарж байхаар улсын нэр төртөй холбоотой монголын ажил хэрэгч хүмүүс болон монгол улсад чухал хэрэгтэй энэ барилгад 11.0 сая доллар зарахад яагаад болохгүй гэж.Ийм чухал 7 давхар том барилгыг гадныханд түрээлүүлж байгаа нь санаатайгаар монгол улсын гаддад харилцааг бо

    Хариулах
  • зочин / 2017 03 сар 09/

    Монгол улс ядарсанч гэсэн буулгаад хөрөнгө гаргаад 16 давхар шинэ барилга барих хэрэгтэй.Ёс зүйгүй шуналтнуудын эрх ашгийн золиос болголгүй улсдаа хэрэгтэй худалдааны төлөөлөгчийн газраа бүр орчин үеийн болгоод шинэчилээд барих хэрэгтэй.Алдаж үл болно.Алдвал дэлхийд тэнэгээ гайхуулсан хэрэг болно.

    Хариулах
  • зочин / 2017 03 сар 09/

    Энэ барилгын насжилт дууссан байх учиргүй.Насжилт дууссан гэх яриа байгаа бол зориуд санаатай зохиомолоор "луйврын тоглолт" хийхээр эрх мэдэлтнүүд шийдсэн байх магдлалтай.Маш сайн, сайхан төлөвлөлттөй барилга шүүдээ.Байрлал нь Москвагийн яг төвд.Зөвхөн гаазар нь л хэдэн сая доллараар яригдах байрлал

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 09/

    Манайхан гэж бөөндөж бүдгэрүүлээд хэрэггүй,МАН-ынхан,тэр дотороо ял хариуцлага завшиж яваа С.Баяр гэх мэт гээд л шууд хэлчихэлдээ,тэр жилийн долоон сарын нэгний өдөр тухайн үеийн ерөнхий сайд нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсанаас болж олон хүний амь нас эрүүл мэнд эд материал санаа сэтгэлийн ас

    1
    Хариулах