Шилэн триког шинээр нь норгоод хөлдөөвөл урагдахгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 10

Урин дулааны улиралд эмэгтэйчүүд шилэн трикогоор их гангардаг. Гэвч трикогоо урахгүй өмсөх нь нэг том асуудал.  Шинэ трико өмсөнгүүтээ хумсаараа татаад цоолох тохиолдол олон шүү дээ.

Тэгвэл энгийн шилэн триконы эдэлгээг уртасгах найдвартай арга байдаг юм байна. Удаан өмсөхийн тулд трикогоо хөлдөөж хэрэглэх боломжтой юм байна. Тодруулбал, шинэ шилэн трико худалдаж авсан л бол бага зэрэг норгоод шууд л хөргөгчнийхөө хөлдөөгчинд хийчих.

Гүйцэд хөлдсөнийх нь дараа хөлдөөгчнөөсөө гаргаж гэсгээгээд хатаагаарай. Ингэснээр шилэн триконы материалын ширхэг маш сайн бэхжиж, олон удаа хэрэглэхэд тийм ч амар урагдаж хөврөхгүй болох аж.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх