Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 10

Идэвхтэй амьдралын хэв маяг баримтлахын хажуугаар гоолиг болоход тустай хэдэн арга танд зөвлөе.
Идэвхтэй дасгал хийх цаг заавал гаргаж байгаарай
Та биеийнхээ зөвхөн аль нэг хэсгийг, тэр тусмаа зөвхөн унжсан гэдсээ тусгайлан арилгах боломжгүй ч ерөнхий дасгал, гимнастикийн ач тусыг тоомсорлохгүй орхиж болохгүй. Хэрэв та өдөр бүр биеийн тамирын дасгал хийх цаг гаргаж чадвал тун удалгүй бүх бие тань чангарч эхэлнэ. Та өмнө нь сонсоогүй ч байж магадгүй, биеийн хөдөлгөөн, дасгал идэвхтэй хийгээд чийрэг чанга биетэй болох нь таны амьдралд тохиолдох элдэв стресс, сэтгэл санааны дарамтаас сэргийлэх, даван туулах гайхамшигтай сайн арга юм. Дасгал хийхэд зориулсан цаг гаргаснаар та өмнөө тавьсан зорилгуудаа шинэчлэн өөрчилж зөв зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг болно. Та хоол хүнс идээд суух цагаа дасгал хөдөлгөөнд зориулах нь бүр их тустай сайн зүйл болно!
Гүнзгий амьсгаа авч сураарай
Хамраараа гүнзгий амьсгаа авч гэдсээ агаараар дүүргээд амаараа гаргах дасгалыг хийж сураарай. Ажлаа түр зогсоогоод ингэж 5-10 удаа гүнзгий амьсгаа авах нь таны ухаан санааг тайвшруулж, эргэн залуужуулах амсхийлт өгнө. Стресс чимээгүй хуримтлагдах нь ажлын өдрийн эцэст таныг ядарч туйлдсан байдалд оруулна. Үүнээс аль болох зайлсхийхгүй бол таныг улам их идэхэд хүргэнэ. Тиймээс амьсгалын энэ аргыг сурч аваад санах бүрдээ хийж байгаарай. (хажуудаа үүнийг сануулсан бичиг өлгөсөн ч болно). Өөрийнхөө төлөө санаа тавьж, биеийнхээ хэлбэр галбиртаа анхаарч, яавал хүмүүст аятайхан харагдах бол гэж бодож байх хэрэгтэй. Энэхүү ухаалаг арга таныг болж өгвөл амандаа идэх юм хийхээс зайлсхийлгэж дасгал хөдөлгөөн хийх замд хөтөлнө.
Мөрөө цэх зогсож, унжсан гэдсээ татаж бай
Кофе ууж завсарлахын оронд нуруугаа тэнийлгэн суниаж завсарлаж бай. Та ажлын өрөөнийхөө тухлаг сандал дээр сууж байхдаа ч, утсаар яриад зогсож байхдаа ч арагшаа суниах энгийн дасгал хөдөлгөөн хийж чадна. Сууж байхдаа ч, зогсож байхдаа ч 30 секундын зайтай олон удаа гэдсээ татаж сурснаар та гэдэснийхээ гол булчингуудыг бэхжүүлэх болно. Хэрвээ танд цаг гарвал цээжээ тэнийлгэж мөрөө цэхлэн зогсоод энэ байдлаараа ойр зуур алхаж байгаарай. Гэдсээ татаж, цэх зогсож, цэх явж сурах нь таныг илүү цовоо болоход тустай төдийгүй биеийн тань хэлбэрийг сайжруулна.
Хэдийгээр өөхөн харвинг хурдан арилгах арга зам үгүй ч, та хэрэв эдгээр дасгалыг хийгээд эхлэх юм бол тун удалгүй биеийн байдал тань дээрдэж, хэлбэр галбираа хянах боломжтой болно. Таны биеийн бэрхшээлтэй хэсэг хаана ч байсан, давхар эрүүтэй, унжсан гуяатай, цүдгэр гэдэстэй байлаа гэхэд тогтмол дасгал хөдөлгөөн, тэвчээр хоёр л эдгээр гажгийг арилгаж, гоолиг сайхан болоход тань туслана.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.