Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 13
・ 22
“Боловсрол” телевизээс зохион байгуулсан "Mongolia”s Next Top Model" реалити шоу нэвтрүүлгийн ялагч өчигдөр тодорлоо. Шоуны сүүлийн шатны шалгаруулалтад Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ гэсэн шилдэг гурван оролцогч үлдээд байсан билээ. Сүүлийн шатны сорил болон үндсэн зураг авалтад өгсөн шүүгчдийн оноо, үзэгчдийн саналын нийлбэрээр Б.Цэрэндолгор 67 оноогоор цор ганц, супер ялагч болж, Ю.Балжидмаа 48 оноо, Т.Номин-Эрдэнэ нар 39 оноогоор удаалав.
Супер ялагч 20 сая төгрөгний мөнгөн шагнал, загварын нийслэл Парис хотоор аялан, Сингапурын “Look models” агентлагтай хоёр жилийн гэрээ байгуулан ажиллах юм. Б.Цэрэндолгорын хувьд гурван шүүгчээс хамгийн өндөр оноог авч чадсан бол, үзэгчдийн саналаар хамгийн өндөр оноог Ю.Балжидмаа авсан байна.
“Mongolia”s Next Top Model” реалити шоу нэвтрүүлэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 16 дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн билээ. “Боловсрол” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүл хамтран зохион байгуулж буй тус нэвтрүүлгийн сүүлчийн дугаарт “Говь” брэнд, "Michel & Amazonk", "Queen Fashion House"," The Muse Art House" маркуудын шинэ цуглуулгууд танилцуулагдсан юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.