НӨАТ-ын татвар олгодоггүй гэх “Caffe bene"-д хариуцлага тооцох уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 15 ・ 7

Манайх НӨАТ-ын баримтын хууль дүрмийг  мөрдөөд бараг жил хагас болж байна. ШӨХТГ-т НӨАТ-ын талаар нэлээд гомдол ирдэгийн нэлээдгүй нь НӨАТ-тай холбоотой.  хэд хэдэн гомдол ирсэн байна. Тухайлбал, зарим дэлгүүр  лангуун дээр тавьсан барааны үнэд НӨАТ-аа оруулахгүй бичдэг аж, иргэд тухайн барааг нь аваад кассанд бичүүлэх үед НӨАТ-ыг нэмж бичээд өөрийнх нь тооцолсноос ч илүү мөнг төлөх болдог байна. Үүний нэг тод жишээ нь “Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүд. Мөн эднийх зарим бараагаа хямдарсан мэтээр худал бичиж иргэдийг хуурах асуудал ч үүсгэдэг байна. Энэ нь Хэрэглэгчийн тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд иргэнд 250 мянга, аж ахуйн нэгжид 10 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулах хуультай. Мөн түүнчлэн зарим дэлгүүрийн кассууд илүү мөнгө бичих тохиолдол байлаг тул иргэд өөрийн үйлчлүүлж буй дэлгүүрт анхаарлтай байж, авсан барааныхаа тооцоог өөрөө давхар шалгаж байх хэрэгтэй юм байна.

Үүнээс гадна НӨАТ-ын баримт өгдөггүй аж ахуй нэгж байгууллагууд олон болжээ. Учир нь тухайн байгууллагын ажилчид, худалдагч кассууд нь өөрсдөө НӨАТ төлж мөнгө авах гээд ийм башир арга хэрэглэдэг байна. Уг нь НӨАТ олгох ёстой бүх үйлчилгээний төвүүдийн бараа бүтээгдэхүүн дээр НӨАТ-ын татварын хувь нь нэмэгдчихсэн, Өөрө хэлбэл өмнөхөөсөө бид илүү мөнгөөр авч байгаа учраас ядаж НӨАТ аа аваад сугалаандаа оролцох, бүртгүүлэх хэрэгтэй байгаа юм.

НӨАТ-ын баримт өгдөггүй аж ахуй нэгжийн тэргүүн эгнээнд “Caffe bene” орж байна. Тэднийх барагтай бол НӨАТ төлдөггүй гэж үйлчлүүлэгчид маш их гомдолтой байдаг юм байна. Зарим тохиолдолд утас руу нь НӨАТ явуулна гэдэг ч хэрэг дээрээ явуулдаггүй юм байна. Тйимээс энэ мэт газруудыг иргэд холбогдох хууль хяналтын газруудад нь мэдэгдэж, зөрчлийг арилшгуулж байх хэрэгтэй байгаа юм. Ер нь манайхан шударга бус зүйлийг хэлэх газар нь хэлдэггүй, чимээгүй өнгөрөөсөөр энэ мэт хууль дүрэм зөрчсөн байдлыг газар авахуулаад байдаг шүү. НӨАТ-ын татвар олгодоггүй байгууллагуудад арга хэмжээ авах хуультай ч “Caffe bene" г яагаад үгээр өнгөрөөгөөд байна бэ.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 16/

    Ер нь дэлгүүрүүд НӨАТ өгдөггүй гуйлгаж байж зарим нь цаас байхгүй гээд л өгдөггүй

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    Манай 1-р хороололд иймэрхүү газар маш олон байгаа. Өдөрт 1-2сая төгрөгний ашигтай ажилладаг газрууд ч байна. Дүүрэг дүүргээр нь шалгаж нөт толон өгдөггүй газрыг илрүүлж татврын тооцоо хийдэг болвол татврын орлогын маш их нөөц илрэнэ шүү. Дан ялангуяа сонгино хайрханд ч захаас аван гарна. Дүүргийн т

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    Nomin novsh bolson shuu dee...

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 16/

    Sansar kabeliin TV bankaar tulbur tushaaxad НӨАТ-ын баримт өгдөггүй, ?yaaju avdag bolox ve? xeleed uguuch...

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 15/

    nice

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 15/

    Дархан-Уул аймгийн төвд байх ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВ гэх байгууллага маш олон тасагтай асар их орлоготой атлаа НӨАТ-ийн баримт огт өхгүй,татвараас зайлсхийж ирсэнийг анхаарах журманд нь оруулах газар байна уу?

    Хариулах
  • ЗОЧИН. / 2017 03 сар 15/

    ХҮМҮҮСЭЭ ОРОХГҮЙ БАЙЧИХ.

    Хариулах