Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 15
・ 3
С.Зоригийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, хэрэгтэн гэх хүмүүсийн ялыг хэвээр үлдээсэн. Тэгвэл хэд хоногийн өмнө буюу энэ сарын 9-ны өдөр Дорноговь аймгаас яллагдагч Т.Чимгээг ар гэрийнхэн нь эргэжээ. Гэвч түүнд үл мэдэгдэх тариагаар тарьсан гэх зүйлийг Т.Чимгээ ярсан байна. Ар гэрийнх нь үзэж байгаагаар ямар нэг сэтгэцэд нөлөөлөх тарилга байхыг үгүйсгэхгүй байгаа аж. Энэ талаар түүний ах “Дүүгийнхээ эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Учир нь манай дүүд үл мэдэгдэх тариа тарьсан байна. Дүү маань ямар ч хэрэг хийгээгүй болохоор айхгүй байна гэж байгаа ч би айж байна. Ямар хүн, яах гэж тариа хийснийг хэлж мэдэхгүй байна. Ухаан санаа эрүүл саруул хүнийг л аваад явсан. Тийм л хүн гарч ирэх ёстой.Хэрвээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд нөлөөлсөн бол хууль хяналтын байгууллагад хандана. Тэр тариа ямар нэг сэтгэцэд нөлөөлөх тарилга байхыг үгүйсгэхгүй” гэсэн байна.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.