Гашуун сухайтын төмөр зам компаныг татан буулгажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 21

Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн цариг бүхий боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгожээ.

Ингэхдээ компанийн зарцуулсан хөрөнгийг хөндлөнгийн аудитаар хянан баталгаажуулж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд оруулах гадаадын хөрөнгө оруулалтаас эргэн төлөх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгасан аж.

Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор “Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг энэ оны эхний хагас жилд багтаан эхлүүлнэ гэж заасан. Иймээс дээрх чиглэлийн 45.3 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор цогцоор нь барьж байгуулах нь зүйтэй гэж үзжээ.  

“Гашуунсухайтын төмөр зам” Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 1435 мм-ийн царигтайгаар барихаар болсон юм.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх