Гадаадад буй Монгол иргэд 30 хоногийн дотор гадаад паспорт авдаг болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 21 ・ 1

Гадаад харилцааны яам Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран энэ сарын 14-ний өдрөөс эхлэн хилийн чанадад оршин сууж буй монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдгээрт паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү шинэ журам хэрэгжиж эхэлснээр монгол иргэд гадаадад байх хугацаандаа тухайн улсад байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт захиалсан паспортын мэдүүлгийг цахим хэлбэрээр хүргүүлэх боломж нээгдэх аж. 

Өөрөөр хэлбэл, өмнө нь паспорт захиалсан иргэн дунджаар 60-70 хоног хүлээдэг байсан хугацаа 30 хүртэл хоног болон багасч байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: