ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 22

 

Жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан. Энэ хүрээнд Тусгаар тогтнолын талбайд Онцгой байдлын хэлтсээс иргэдэд техник тоног төхөөрөмжөө дэлгэн  үзүүлж, урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд гал унтрах галын хор, яаралтай тусламжийн үед хэрэглэх цүнх хэрэгсэл, үлээгч багаж, цахилгаан үүсгүүрийн мотор, хэвлэх машин болон зургийн аппарат хэрэгслийг гардуулан өглөө.

Мөн өндөр байшин дээрээс иргэнийг болон өөрийгөө хэрхэн аврах, гал унтраах үзүүлэх сургалт хийлээ.


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх