Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 22
Жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр болдог Монголын эдийн засгийн форум тавдугаар сарын 4,5-ны өдрүүдэд болж хойшиллоо гэсэн мэдээлэл тийзээ захиалж, цагаа зохицуулсан хөрөнгө оруулагчдыг гайхашруулж байна.
Түрүү жилийн арваннэгдүгээр сарын 25-д “Эрдэнэс Монгол”, АМГТГ-ын хамтарч зохион байгуулах байсан хөрөнгө оруулагчидтай хийх дугуй ширээний уулзалт Засгийн газрын шийдвэрээр хойшилж байсныг манай сонин шүүмжилж бичсэн удаатай. Уулзалт болохоос хоёрхон өдрийн өмнө дугуй ширээний уулзалтыг цуцалсан нь хөрөнгө оруулагчдад шок болж байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлээд өнгөрч байв. Эдийн засгийн форумыг хойшлуулсан шалтгааныг Засгийн газрын шийдвэр гэхээс өөр тайлбар одоогоор алга. Олон улсын валютын сангийн хөтөлбөр батлагдсаны дараа, Ерөнхийлөгчийн сонгууль болохоос сар гаруйхны өмнө энэ арга хэмжээг зохион байгуулах гэнэтийн шийдвэр гарсан гэх мэдээлэл чих дэлсч байна.
Энэ жилийн эдийн засгийн форумд оролцох гадаадын хөрөнгө оруулагч өмнөх жилийнхээс цөөхөн бүртгүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байсан. Юутай ч найдвар тээж Эдийн засгийн форумд оролцохоор бүртгүүлсэн хөрөнгө оруулагчид хоёр дахь удаагаа уулзалт, чуулга хойшилсон гэх мэдээллийг сонсоод байна.
Ц.Баасансүрэн
Эх сурвалж: Өдрийн сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.