Иргэд хадгаламжаа төгрөгт хөрвүүлж байна гэв

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 22

Монгол банкнаас хийсэн өнөөдрийн мэдээллээр өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 хувьтай гарчээ. Инфляци цаашид алгуур өсөхөөр байгаа хэдий ч зорилтот түвшнээс давж гарахааргүй байгаа гэж Монголбанкны Судалгаа, статистикийн газрын дарга Д.Ган-Очир яриандаа тодотголоо. Хоёрдугаар сарын байдлаар М2 мөнгөний нийлүүлэлт өмнөх сарынхаас 3,2 хувь өсч, жилийн турш 22,4 хувиар өсч, 12,3 их наяд төгрөг болжээ. Бүтцийн хувьд 51,3 хувийг нь хадгаламж байгаа юм. Сүүлийн гурван сарын байдлаар төгрөгийн хадгаламж өсч, валютын хадгаламжийн хэмжээ буурах хандлага ажиглагджээ. Өөрөөр хэлбэл валютын хадгаламжаа төгрөгт хөрвүүлэх болсон байна. Энэ нь хадгаламж эзэишигчдийн сонголттой холоотой аж.

Банкуудын активын хувьд өмнөх оны мөн үеэс 15,1 хувиар өсчээ. Үүнийг дагалдан зээлийн өсөлт жилийн турш 8,1 хувь байжээ. Өнгөрсөн нэгдүгээр сартай харьцуулахад зээл 0,9 хувь буюу 223,5 тэрбум төгрөгөөр өсөөд байна. олгосон зээлийн 19,3 хувь нь валютын зээл, үлдэж буй нь төгрөгийн зээл юм. Өнгөрсөн сард хэрэглээний болон худалдааны зээл өссөн байна.

Олны дунд хамгийн их анхаардаг ипотекийн зээлийн өнгөрсөн сард 909 хүнд олгожээ. Ингэснээр нийт зээлдэгчдийн тоо 89 823 болжээ. 58,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос 39,6 тэрбум нь найман хувийн зээл, үлдсэн нь арилжааны банкуудын эх үүсэвэрийн буюу өндөр хувьтай зээл байсан ажээ.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх