Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 23
・ 15

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажлаад 100 гаруй хоногийг ардаа үдлээ. Хийсэн ажил гэхээсээ илүүтэй хийж буй үйлдэл, хэлсэн үгээрээ олны дургүйцлийг төрүүлээд байгаа.
Саяхан Улаанбаатар хотын 1,3 сая иргэн утаанаас болж уушги нь хордож, эрүүл мэндээрээ хохирч байгаа. Харин энэ асуудлыг эрхэм сайд хэлэхдээ “Улаанбаатар хотын утаа бол гамшиг биш” хэмээн тодорхойлж, битгий сүржигнээд бай гэсэн утгатай үг хэлээд сууж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаарх судалгааны дүнг Дэлхийн Банкнаас саяхан нийтлэгдсэн тайландаа танилцуулсан байгаа аж. Судалгаа нь Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын бохирдлыг анх удаа жилийн туршид тогтмол хэмжсэн байна. Хотын оршин суугчдын хувьд РМ2.5 тоосонцорт өртөж буй жилийн дундаж хэмжээ Монгол улсын агаарын чанарын үндэсний стандартаас даруй 10 дахин, харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн зөөлөн зорилтот шаардлагаас 6-7 дахин их гарчээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол олон эх үүсвэртэй: хөрсний эвдрэл, хучилтгүй шороон зам, ухаж сэндийлгэсэн газраас босох тоос, ногоон байгууламжийн хангалтгүй байдал, нүүрс шатаадаг зуух, цахилгаан станц, уурын зуухны үнс, хөө тортог, утаа, тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт хий гэх мэт. Ялангуяа, Улаанбаатар хотын агаар өвлийн улиралд гэр хорооллын 175 000 айл өрх хоол ундаа хийх, орон гэрээ дулаацуулахын тулд тус бүр жилд дундчаар 5 тонн нүүрс, 3 т3 модыг түлдгээс голлон бохирдож байгаа ажээ.
Эрүүл мэндийн статистик мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын эрхтний өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа ба нийслэл хотод амьсгалын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 23.4-24.4 хувийг эзэлж байгаа.
Гэхдээ Д.Оюунхорол сайдыг суудлаасаа буугаагүй цагт утаа арилахгүй нь гэж ойлгож болох нь байна.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.