Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 25

Өнөөдрөөс эхлээд ирэх долоо хоногийн дунд үе хүртэл цаг агаар огцом дулаарна гэж цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тус байгууллагаас энэ сарын 25-29 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг гаргасан байна.
25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн , 26, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.