27 хувьцаат компанийн 18.876 ширхэг хувьцаа арилжигджээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 27 ・ 1

Монголын хөрөнгийн биржийн лхагва гаригийн арилжаа явагдлаа.  Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 18.876 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцаа өсч, 11 хувцаат компанийн хувьцаа буурсан байна. Харин зургаан хувьцаат компанийн хувьцаа тогвортой байжээ. Тодруулбал, “Авто импекс”  компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 10.2 хувиар өссөн бол "Түшиг уул” компаниийн хувьцаа хамгийн өндөр буюу 13.89 хувиар унажээ.

Мөн "MSE ALL" индекс 851.17 нэгж болж 0.33 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1.475.860.190.361 төгрөг болсон байна.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: