Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 29
・ 43

Завхан аймгийн Идэр сумын засаг дарга эмэгтэй ажилтнаа хууль бусаар ажлаас халжээ. Ер нь үе үеийн засаг гарч ирснээс хойш хүмүүсийг ажлаас нь дур мэдэн хомроглон халсаар байдагийн тод жишээ энэ. Ажлаас халагдсан эмэгтэй өчигдөр өөрийгөө шатааж, амь насаа алдсан байна. Амиа алдсан эмэгтэй Т нь 40 эргэм настай бөгөөд өөр лүүгээ бензин цацаж шатжээ. Тэрээр нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан аж. Талийгаач тус сумын засаг даргын тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан бөгөөд гэнэт ажлаасаа халагдсан шийдвэрийг хууль бус гэдгийг олонд зарлаад өөрийнхөө амь насыг ийн золиослосон байгаа юм. Тэрээр бүх аймаг сум, яам тамгын газар агентлаг зэрэг төрийн албанд байдаг зүйлийн золиос болж байгаагаа хэлжээ. Өөрөр хэлбэл нэг засаг гарч ирж бүх хүнийг халдаг, дараагийн засаг гараад дахин өөр нэгнийг халдаг байдлыг таслан зогсоохыг хүссэн байна. Мөн тэрээр өмнө нь 14 сая төгрөгийн цалингийн зээл авчихсан байсан тул гэнэт ажлаас халагдаж сэтгэл санааны дарамтад орсон байжээ. Гуравдугаар сарын 14-нд ажлаас халах тушаал гарч, тэр өдрөөс хойш сэтгэлээр унаж явсаар өчигдөр ийм байдалд хүрсэн байна. Ажлаас халагдснаас хойш шөнө нойргүй болж, унтаж чадахгүй хөрвөөдөг болсон аж. Ингээд өчигдөр шөнө нөхөртөө бие засаад ирье гэж хэлж гараад өөр лүүгээ бензин асгаж өөрийгөө шатаасан байна.
Хаа газрын том болон хурган дарга нар өөрийн доод талын албан тушаалтнуудаа халж, өөрийн зүүн баруун гарын хүмүүсээ ажилд авдаг. Энэ нь энгийн үзэгдэл мэт болсон ядуу монголын гажиг тогтолцоог эсэргүүцэж ийн нэгэн сайхан ээж хүний алтан амь хорвоог орхилоо. Одоо дараагийн зүйл юу байх бол. МАН-ын засгийн хоморголон халдаг тогтолцооны гай.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 107-р сургуулийн багш, ажилчид сар гаруйн хугацаанд цалингаа авч чадаагүй бас л энэ мэгтэй шиг сэтгэлийн дарамтанд орцгоосон байна. ЭНэ нь мөн л ажлаас халсантай холбоотой.
Учир нь гуравдугаар сарын 7-нд тус сургуулийн захирал Ш.Цэрэннадмидийг үүрэгт ажлаас нь халсантай холбоотой байна. Багш нар захирлыгаа ямар үндэслэлээр халагдсаныг нь мэдээгүй байгаа ажээ. Ямартай ч багш нар захирлыг нь халсантай холбоотой үүссэн цалин тавих асуудлыг холбогдох яам, тамгын газрынхан яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсээд байгаа юм байна. Цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс ажилгүйгээр, цалингүйгээр амьдрах аргагүй байдалд хүрнэ. Үүнийг ойлгодог дарга гэж байна уу. Ядарсан иргэдийнхээ амь нас амьдралаар тоглохоо хэзээ болих вэ. Завхан аймгийн Идэр сумын засаг дарга нь Х.Баярмаа гэх залуухахн бүсгүй байдаг юм байна. Адилхан эмэгтэй хүн нэгнийгээ ийм байдалд хүргэж байхад цаана чинь өөр юу ч тохиолдож болох юм байна шүү. Гэхдээ энэ суманд өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулсан юм байна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.