Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 29
・ 27

Жүжигчин Б.Баярмаагийн нөхрийг Н.Ариунболд гэдэг. Тэд гэр бүл болоод аль хэдийн гурван охины ээж, аав болцгоосон.
Гэвч сүүлийн үед жүжигчин Б.Баярмаа дуучин Г.Ариунбаатартай гэр бүл болсон гэх мэдээлэл гарах болоод байгаа билээ. Үүнд итгэх хүн ховор байсан ч тэдний ойр дотныхны ярьж буйгаар энэ мэдээлэл үнэн болж таарлаа шүү.
Тодруулбал, өнгөрсөн намар Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь-Эх орчимд, Улаанбаатар хотын харьяат 18-29 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй каннабисын төрлийн ургамал хэрэглэж байхад нь баривчилсан байдаг. Энэ хэрэгт нийт 30 гаруй хүн холбогдсон бөгөөд зарим нь зарж борлуулдаг хүмүүс байсан аж.
Тэдний дунд жүжигчин Б.Баярмаагийн нөхөр Н.Ариунболд, “Guys” хамтлагийн гишүүн асан Х.Бат-Ундрал,”Ice top” хамтлагийн гишүүн Коби буюу С.Чулуунбаяр нар байсан гэдгийг тухайн үед цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байлаа.
Тэгвэл энэ хэргээр Б.Баярмаагийн нөхөр хар тамхины хэрэгт холбогдож, харин дуучин Г.Ариунбаатар эхнэрээсээ салж, Б.Баярмаатай хамтран амьдарч тэд саяхан шинэ хүнээ хүлээж авсан гэх мэдээлэл байна.


Г.Наран
Zaluu.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.