Б.Гарамгайбаатарыг 46,3 тэрбумын хэрэгт хүүтэй, дүүтэй нь хамт шалгаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 30 ・ 14

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар эрх мэдлээ ашиглан  өөрийнхөө болон хүүгийнхээ компанид ихээхэн хэмжээний тендер авсан гэх хэргээр шалгагдаад буй. Тодруулбал, 37.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 100 километр зам барих ажлыг 9.1 тэрбумаар нэмсэн гэх мэдээлэл бий. Тэрээр Халзанбүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 километр зам барих тендер. Хөгжлийн банкнаас нэмж “олсон” 9.1 тэрбум төгрөгөөр барих тендэрт өөрийн Монроуд компаниа хууль бусаар оруулжээ.

Мөн “Жигжид, Шаргаморьтын уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн таван км авто замын хөрөнгө оруулалтыг хасахгүй гэж байсан нь өөрийнх нь компанитай холбоотой шүү дээ.  

Өөр нэг зүйлийг энд бас сануулах нь зүйтэй. Үүнээс бид ард иргэдийн эрх ашгийг тэргүүнд тавигсад, өөрийн хийгээд өрөөлийн халаасанд орогсдыг ялгаж танилгүй төрд сонгосноор сонгогчид ямар үр дүн амсахаа ойлгож болох юм. Б.Гарамгайбаатар хэсэг гишүүний хамт Газрын тухай хуулийн шинэчилсэн төсөл боловсруулж, тус хуулийн Ажлын хэсгийн ахлагч явлаа. Гэвч түүний ахалсан хуулийн шинэчилсэн төсөл гадаадын иргэдэд газар олгохыг зөвшөөрсөн, эзэмших хугацааг сунгах боломжоор хангасан эх оронч бус, байж боломжгүй заалт олонтой хэмээгдэн олны эгдүүцлийг хүргэж, жагсаал цуглаан хийхэд хүргэж байв.

Мөн Б.Гарамгайбаатар иргэнд газар эзэмших эрх нээж өгөөд, эхний удаа 60 жилээр олгох. Улмаар 40 жилээр сунгах бололцоо бүрдүүлэх хууль оруулж байлаа. Гэхдээ энэ хууль тухайн үедээ эргүүлэн татагдсан

Үүнээс гадна тэрбээр “Анод” банкийг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байх үед “Монроуд”, “Ар Пи Эм”, “Дээд цэг”, “Улбаа” гэх дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлсэн байдаг. Үүний долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийнхаа нэр дээр авсан байдаг. Харин “Ар Пи Эм” ХХК нь хоёр ч удаа зээл авсан байдаг аж. Тухайлбал, 2007 оны есдүгээр сарын 13-нд нэг тэрбум 349 саяын зээл, мөн ондоо 400 сая төгрөгийн зээл авсан байдаг аж. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн зээлтэй байв.Гэвч тэрээр энэхүү зээлээ төлж барагдуулалгүй байсаар “Анод” банк ч дампуурч байсан билээ. Түүнийг УИХ-д байх хугацаандаа улсад 46.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.

Тодруулбал түүний хамтаар төрсөн хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг хамтад шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 03/

    Baliar luivarchin iim ih mungu avchaad zamiin kompanid n ajilj bsn tuslah kompani, bolon ajilchid tureesiin tehnikuudiin mungiig odoo boltol uguugui mungu bhgui gediishd zavaan novsh shorondoo oruul taarna

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 02/

    АН нам нь цуг хуваагаад идчихсэн юм чинь юу гэж ял авахав дээ. Удахгүй суллаад салгаад л авна даа. Харж л байгаарай даа ард түмэн минь

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    nnice

    2
    Хариулах
  • moxal / 2017 03 сар 30/

    Ix lshudarg yum shig dvr esgesen luiwarchin baij

    1
    Хариулах
  • ardchilsan nam / 2017 03 сар 30/

    ih hural deer mun ih hutsdag bla zailuul ..odoo shorond orj huts

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    Гарамгайлуйварчинг бушуу барьж хорихгүй бол мөнгөө оффшорт хийнэ шүү. Өрсөж суух ёстой газарт нь илгээ.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    Ярих ч юм алга байгаа мөнгийг салгаж ав юуны өмнө тэгэхгүй бол шалгамар болж байхад чинь юуч үгүй болно шүү хориоч тэнд байхаар үхлээ юу луйварчид

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    Больж больж сайн шалга,ийм л юмнууд эдийн засгийг тамирдуулаж байгаа шүүдээ.

    Хариулах
  • рол / 2017 03 сар 30/

    Энэ луйварчингаасаа улсын мөнгөө салгаж аваачээ

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    АВЛИГАЧДЫГ яллахаасаа өмнө хөрөнгийг нь бүрэн хураах ёстой.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    iim baihad uls oron mini hymrahgvi yaadgii malnuud

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    ХУЛГАЙЧ

    Хариулах
  • Tam ruugaa tonil / 2017 03 сар 30/

    Harvaas neg shunaliin tulam bolson luivarchin baina. Tam ruu toniloosoi.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    Үл бүтэх, эд хөрөнгөнд ханаж цадахаа мэдэхгүй бэрд болсон хүн дэ.

    Хариулах