ДеФакто Д.Жаргалсайхан: Монголын төр бизнесээсээ томорсон учраас эдийн засаг унаж байна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 31 ・ 6

“Өдрийн сонин”-д эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан ярилцлага өгчээ. Тэрээр эдийн засаг унасан шалтгааныг Монголын төр бизнесээсээ томорсонтой холбож тайлбарласан. Өнөөдөр бизнесийнхэн “татвар өндөр”, “хамаг байдгаа татварт тавиад туудаг” гэсэн шүүмжлэл хэлдэг. Гэтэл ОУВС-ын шаардлагын дагуу нэлээд хэдэн татвар нэмэхээр ирэх долоо хоногт чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж эхэлнэ. Энэ шийдвэрийн үр дүнд хувийн хэвшлийнхэн ажилчдаа цомхотгож, үйл ажиллагаагаа хумихаас өөр аргагүйд хүрнэ. Ажилгүйчүүд олширч, амьдрал улам л хүндэрнэ. Харин төр данхайсан хэвээр. Энэ талаар Д.Жаргалсайхан хэлэхдээ, “Төрд байгаа хүмүүс мэдлэггүй, ойлголтгүй байна. Үүнээс гадна санаатайгаар, өөрөө л сонгогдож байвал бусад нь хамаагүй гэсэн хандлага ч тод анзаарагддаг. Төр гаднаас зээл аваад өөрийгөө томруулсаар л байсан. Гэтэл авсан өрөө төлөх мөнгөгүй. Уугаад идчихсэн хэрэг. Гарцгүй болоод ирэнгүүтээ хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт руугаа дайрч байгаа юм” гэжээ.


Э.Бат


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зөв шаардлага / 2017 05 сар 29/

    гэх жишээний. Түүнээс заавал улс төр, бизнес хийх алба огт байхгүй малаа маллаад, гутлаа, дугуй засвараа ажл/аад сайхан амьдарч болох тийм нөхцөл хэрэгтэй. Том том бизнес том2 юм яриад байдаг. нэг мэдсэн чинь Монголчууд байхгүй хээр сайхан тал цөөхөн үндэстэн үлдэх аюул ойрхон байна даа

    Хариулах
  • зөв шаардлага / 2017 05 сар 29/

    Монголчууд бид нар 2 гүрний голд байгаа учир бүх зүйл хараат байна.
    Тийм бол/р зээл бус бүтээн байгуулалтыг бусад орноос авах нь зөв болов уу энгийн жишээгээр Налайх дүүргийг хот болгон гэж үзээд Япон улстай гэрээ хийгээд бүтээн байгуул/ын ажилд 70 хувийн монгол ажилчид бусад нь явон ажилчид г

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 02/

    Ynen

    1
    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 02/

    Ynen

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 01/

    Aimgyydiin toogtseelj 10 bolgoh heregtei.tegeed tebvvdiigtom hot bolgobolniisleliin hvn bagasaj zahirgaanii apparat tseerne.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 31/

    Дээд шатны байгууллага хэт олон хүнтэй асар өндөр цалинтай зардал ихтэй байдаг, Яг дүүрэгт иргэдэд хүрч ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин яам, ерөнхий газрынханаас асар бага цалин авдаг. Эсрэгээрээ байвал төрийн ажил явмаар юм.

    Хариулах