Төрийн үйлчилгээ нь Голомт банкны бизнес үү

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 31 ・ 2

Иргэний үнэмлэхний лавлагааг ТҮЦ машинаас авдаг болоод нэлээд хэдэн жил боллоо. Гэтэл банкинд энэ бичиг огт үйлчилдэггүй байсаар байна. Харин иргэний бүртгэлээс очиж авсан тамгатай бичиг бол банкинд үйлчилнэ. Энэ бичгийг 5000 төгрөгөөр авдаг. Ингэхдээ голомт банкны дансанд тушаана. Харин голомт банк мөнгө тушаасны хөлсөнд хүн бүрээс 300 төгрөг шимтгэл болгож авдаг. Уг нь төр өөрөө банктай төрийн банкаар шимтгэлгүй тушаах боломж баймаар юм. Гэтэл Энэ нь Голомт банкны бизнес болчихсон байгаа юм. Мөн иргэний бүртгэлтэй холбоотой бусад бүх л бичиг баримтыг авахад мөнгө тушаана, Голомт банк шимтгэл авна. Тэгэхээр төрийн энэхүү үйлчилгээ нь угтаа бол Голомт банкны бизнес юм уу гэж харагдаж байгаа юм. 

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: