Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 04 сар 03
Энэ удаагийн Яг түүн шиг шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нар оролцлоо. Олны анхаарлыг татсан тэрхүү “нууц ноён” болон шүүгчид ил болсон анхны дугаар гэнэтийн бэлэг олонтой байлаа.
Өмнөх улиралын шүүгчээр ажиллаж байсан жүжигчин Г.Онон энэ удаад дахин шүүгчдийн ширээнд суулаа. Харин түүний хамт “Яг түүн шиг-2” шоуг шүүхээр хөгжмийн зохиолч Б.Наранзун уригджээ. Тэрээр шууд л шүүгчдийн ширээнд суусангүй Б.Бадар-Ууган агсны г үзэгчидтэй уулзууллаа. Мөн тэдний хамт жүжигчин Г.Ундармаа шүүгч хоёр залуугаа чимэн ажиллахаар сонгогдсон байна.
Шоуны анхны дугаарын салхийг хагалан дуучин А.Хишигдалай тайзнаа Adele болон гарч ирсэн.
Энэ улирлын анхны дугаарын ялагчаар Т.Бархүү яг Т.Дэлгэрмөрөн шиг байж чадсанаараа шалгарч, гурван сая төгрөгийн эзэн боллоо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.